Шууд Chart

Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо

2018-12-07 09:29:22

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Монгол Улсын төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо.

Тэрбээр сүүлийн жилүүдэд драмын театрын урын санг баяжуулж, олон сонгодог жүжиг тайзнаа тавьж байгаа билээ. Тодруулбал "Гамлет", "Тэнгэрийн хүү", “Бооцоо”, "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" зэрэг жүжгийг найруулж, уран сайхны олон кино, жүжигт дүрээ мөнхөлсөн билээ. 

Мөн улсын баяр наадмыг жил дараалан найруулж буйг нь өндрөөр үнэлж ийнхүү үнэлсэн байна.

Уг батламжийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулсан юм.  

Сонирхуулахад өнгөрсөн жил зураач С.Заяасайханыг өргөмжилж байв. Тэрбээр эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан дүрсэлдгээрээ онцлог юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элчээр томилогдлоо  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2018-12-07 11:55
Буруу хойшоо

Бидэнтэй нэгдээрэй