Шууд Chart

Татварын удирдлагын нэгдсэн системийн туршилтийн нэвтрүүлэлтийг эхлүүллээ

2018-12-07 11:50:06

Татварын албаны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай, хялбар болгож, цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэх, татварын албаны мэдээллийн сангийн нэгдсэн байдлыг хангах зорилгоор орчин үеийн технологийн шийдэл бүхий ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ-ийг  хөгжүүлж, нэвтрүүлэх  ажлыг 2017 оны 8 сараас эхлэн Тавтарын ерөнхий газраас хэрэгжүүлсэн бөгөөд системийн хөгжүүлэлтийг “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж байна. 

    Энэхүү системийг нэвтрүүлснээр татварын албаны Мэдээлэл боловсруулалтын хурд, чанар сайжирч,  статистик мэдээллийг тухай бүр гаргах, Төрийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаа цахимаар хэрэгжүүлэх, татвар хураалт, өрийн удирдлагыг хөнгөвчлөх, татварын орлогыг татвар төлөгчийн төлсөн тухай бүр системд бүртгэх, байцаагчдын ажлын бүтээмж, үр дүнг тооцох бүрэн боломжоор хангах зэрэг олон давуу талууд бий болно.

    Татвар төлөгч нь цахим тайлангийн систем буюу e-tах.mta.mn сайтаар татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлийн мэдээллээ шинэчлэх, татвар төлөгчийн гэрчилгээг хэвлэн авах, татвар ногдуулалт, төлөлт, татварын үлдэгдэлийн мэдээлэл, санал хүсэлт, түүний шийдвэрлэлтийг харах, татварын төрлийн бүртгэл, татварын тайлан болон татвартай холбоотой асуудлаар хүсэлт илгээх, татварын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцооны бүх төрлөөр татвараа төлөх/цахим/, татварын  төлөлт системд тухай бүр бүртгэгдсэнээр лавлагаа тодорхойлолтыг төлөлт хийгдсэн тухай бүрт авах, гар утас, цахим хаяг, цахим тайлангийн системээр хүсэлтийн шийдвэрлэлтийг тухай бүр шуурхай хүлээн авах боломжтой болж байна.

  Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлт хийхтэй холбоотойгоор үндсэн модулийн туршилтийн нэвтрүүлэлтийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар болон Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харилцагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд танилцуулга сургалт хийснээр эхлүүллээ.

     Татварын цахим төлөлтийг нэвтрүүлэхэд Сангийн яамны Төрийн сангийн газар,  Монгол банк, Арилжааны 18 банк, Төлбөр тооцооны оператор компаниуд  хамтран ажиллаж байгаа бөгөөд  Монгол банк,  Улаанбаатар хотын банк, ХАС банк, Голомт банк, Qpay цахим төлөлтийг нэвтрүүлж эхлээд байна.  

     Татвар төлөгчид  ГАР УТАС, ЦАХИМ ХАЯГ,  ХАЯГ БАЙРШЛЫН мэдээллээ үнэн  зөвөөр цахим тайлангийн системд бүртгүүлснээр татварын үйлчилгээг цахим хэлбэрээр авах нөхцөл үүснэ.

        Цахим тайлангийн системийн заавар хэсэгт системийн өөрчлөлтийн заавар, гарын авлагыг байрлуулсантай танилцахыг татвар төлөгчдөд зөвлөж байна. 

 


Татварын удирдлагын нэгдсэн системийн туршилтийн нэвтрүүлэлтийг эхлүүллээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй