Шууд Chart

ДБНХ-ны дасгалжуулагчдын лицензийн сургалт Орхон аймагт болно

2018-12-07 12:51:15

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэл"-ийн хөтөлбөр Улаанбаатар хотод өнгөрсөн зургадугаар сарын 29-нээс долдугаар сарын 5-ны хооронд болсон билээ.

Тэгвэл уг хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны лицензийн сургалтыг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны "Хангарьд" спортын ордонтой хамтран хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үеийн тэмцээний дараа буюу энэ сарын 10-1 2-нд Орхон аймагт зохион байгуулагдана.

Тус сургалтыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сургагч багш Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нар удирдан явуулах бөгөөд оролцогчдод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дасгалжуулагчийн сертификат олгогдож, UWW-ийн бүх шатны тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхтэй болох ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДБНХ-ны дасгалжуулагчдын лицензийн сургалт Орхон аймагт болно  
Үзсэн: 22 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй