Шууд Chart

Бүжигчин одой морь

2018-12-07 13:08:11

Шотландын Сокс нэртэй одой морь Их Британийн утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Three” компанийн сурталчилгаанд бүжиг хийж тогложээ.

Одой морь 1980-аад оны дуунд домог болсон дуучин Майкл Жексоны сарны алхааг хийсэн нь үзэгчдийн таашаалд ихэд нийцсэн байна. Амьтан сургагч Элен Тейт гэх бүсгүй энэ моринд хоёр долоон хоногийн турш сарны алхааг заасан тухайгаа дурссан байдаг юм. Тэрбээр морийг хойшоо яаж гишгэж, туурайгаа хэрхэн тавихыг нь зааж сургахдаа лууван өгч, мөн түүнд туурайгаа зөв тавьж сургахад нь анхаарч, гишгэх ёстой газар нь зөөлөн парлон тавьж өгдөг байснаа ярьсан байдаг.

Түүнчлэн энэ одой морь зураг авалтын үеэр хувийн үсчинтэй байсан байна. Компанийн сурталчилгаа олон нийтэд хүрч эхэлсэн эхний долоо хоногтоо л 2 сая гаруй хүнд хүрч, олон мянган үзэгчийн сэтгэлийг хөдөлгөж чаджээ. 

Соксийн тоглосон сурталчилгааг одоо та бүхэнд хүргэе.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Бүжигчин одой морь  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-07 14:45
ODOI MORI BISH NAADAH CHINI MONGOL BAINA
Зочин [127.0.0.xxx] 2018-12-09 20:14
Тэнэгтээрэй .... хахахаха

Бидэнтэй нэгдээрэй