Шууд Chart

“Авлигын эсрэг сургалт”-д 21 мянга гаруй албан тушаалтан хамрагджээ

2018-12-07 13:27:26

АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж одоогоор 21574 нийтийн албан тушаалтныг хамруулаад байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АТГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 189047 хүнд авлигын шалтгаан хор хөнөөл, хууль эрх зүйн зохицуулалтыг ухуулан таниулах сэдэвтэй хичээлийг 2-3 цагийн багтаамжтай заадаг байсан ба АТҮХ хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийт албан тушаалтны 53.9 хувийг танхимын сургалтад хамруулж чадсан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрэх таатай боломжийг нээгээд байна.

Үүнээс гадна Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх АТГ-ын ажлын багууд 2016-2018 онд 21 аймаг, 140 орчим суманд нийт гурван удаа томилолтоор ажиллалаа. Энэхүү томилолтын онцлог нь цөөн тооны хүчийг оновчтой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах шалгалтад хамрагдсан байгууллага, орон нутгийн тоог 2013-2014 онтой харьцуулахад даруй гурав дахин нэмэгдүүлсэн. АТГ Засгийн газар, яам, агентлаг, тэдгээрийн харьяа 99 байгууллагад авлига гарах шалтгаан нөхцөлийг арилгах 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бол орон нутагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр ИТХ, Засаг дарга нарт 279 арга хэмжээ бүхий зөвлөмжийг хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.

 


“Авлигын эсрэг сургалт”-д 21 мянга гаруй албан тушаалтан хамрагджээ  
Үзсэн: 33 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй