Шууд Chart

Хот хоорондын зорчигч тээврийн автобусуудад гэнэтийн шалгалт хийжээ

2018-12-07 15:01:52

Автотээврийн Үндэсний төвөөс, Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу гарах гэж байгаа хот хоорондын зорчигч тээврийн автобусуудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл дотор зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгасан байна.

Автотээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Тус төвөөс жилд 4 удаа хот хоорондын зорчигч тээвэрт техникийн хяналтын үзлэгийг хийдэг байна. Энэ жилийн сүүлчийн үзлэг шалгалтыг энэ сарын 12-ноос 25-ны хооронд зохион байгуулах бөгөөд уг шалгалтаар бүр нарийвчилсан шалгалтыг хийх юм байна.

 


Хот хоорондын зорчигч тээврийн автобусуудад гэнэтийн шалгалт хийжээ  
Үзсэн: 159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй