Шууд Chart

Мөнгөн аяга хулгайд алдсан хохирогчийг хайж байна

2019-01-08 14:46:14

Урт цагааны гудамжинд байрладаг дархан болон алт мөнгөний ченжүүд олон тооны мөнгөн аяга болон мөнгөн аяганаас хуулсан металыг үл бүтэх хүмүүсээс тогтмол худалдаж авч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид эл дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүнээс худалдаж авсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тухайлбал, хурааж авсан эд зүйлс дунд “Хилийн цэргийн 0225 дугаар ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн . Тиймээс Тиймээс хохирсон иргэд НЦГ-ын Мөрдөн шалгах газрын жижүүрийн 88222255 утсаар холбогдох эсвэл Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдад хандаж болох аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Мөнгөн аяга хулгайд алдсан хохирогчийг хайж байна  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй