Шууд Chart

Шалгалтаар нийт 177 зөрчил дутагдал илрүүлжээ

2019-01-10 10:16:51

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд авто тээвэр, өргөх механизмын хяналтын чиглэлээр 34 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. улсын байцаагчийн 10 албан шаардлага, зургаан зөвлөмж өгч хэрэгжилтэд нь хяналт тавьсан байна.

Гурван авто кран, хоёр манипуляторт кран, 11 лифт, нэг сагстай өргөгч,нэг авто лифт, зургаан далд уурхайн өргүүрт тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагаар техникийн магадлал туршилтыг хийлгүүлэв

Аймгийн хэмжээнд ашиглагдаж байгаа гурван авто кран, хоёр манипуляторт кран, 11 лифт, нэг сагстай өргөгч,нэг авто лифт, зургаан далд уурхайн өргүүрт тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллагаар техникийн магадлал туршилтыг хийлгүүлж, операторуудыг сургалтанд хамруулан үнэмлэхжүүлснээр гарч болох осол аваараас урьдчилан сэргийлжээ. Техникийн магадлал туршилт хийлгээгүй, ашиглах зөвшөөрөлгүй ажиллаж байсан өргөх механизмыг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгаж, торгуулийн арга хэмжээг ногдуулан зөрчлийг арилгуулсан.

Ашиглах зөвшөөрөлгүй ажиллаж байсан өргөх механизмыг илрүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгаж, торгуулийн арга хэмжээг ногдуулан зөрчлийг арилгуулсан

Орон нутгаас хот хооронд ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй иргэд нь тусгай зөвшөөрөлгүй, авто тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байсан тул аймгийн Засаг даргад санал хүргүүлж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарахыг хүсчээ. Авто тээвэр, өргөх механизмын хууль тогтоомжийн хэрэгжилт аймгийн хэмжээнд 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Шалгалтаар нийт 177 зөрчил дутагдал илрүүлжээ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй