Шууд Chart

Курилийн арлуудтай холбоотой мэдэгдлийг Москва анхааралдаа авснаа мэдэгдлээ

2019-01-10 17:23:40

ОХУ-ын гадаад хэргийн  яамнаас  Японоос тус улсад суугаа элчин сайд  Тоехису Кодзукиг урьж  уулзсан байна.  Японы  элчин сайдтай   Оросын гадаад хэргийн  сайдын орлогч  Игорь Моргулов  уулзсан  байна.  Энэ үеэрээ  газар нутгийн маргаан дагуулдаг Курилийн арлуудын  тухай  Японы Ерөнхий сайдын  мэдэгдлийг  Москва  анхааралдаа авсныг  сануулсан байна.

Японы  Ерөнхий сайд  Синдзо Абэ Асахи телесувагт өгсөн ярилцлагадаа  Токио  Курилийн өмнөд  арлуудыг эзэмшилдээ авахыг  чармайж байгаа ч  тэнд амьдардаг Оросын иргэдийг  албадан гаргах төлөвлөгөөгүйгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн  Японы засгийн газар ОХУ-д хандаж Курилийн 4 аралтай холбоотой нөхөн төлбөрөөсөө харилцан татгалзах  саналыг Москвад  тавихаар  төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.  оросын гадаад хэргийн сайдын орлогч Игорь Моргулов Японы элчин сайдтай  уулзахдаа  Токиогийн  мэдэгдэл 1956 оны хамтарсан тунхаг бичгийн үндсэн дээр  яриа хэлэлцээний үйл явцаа хурдасгах  2 удирдагчийн тохиролцоог  бүдүүлгээр гажуудуулж  байгааг  анхааруулсан байна.

Мөн тэрээр  газар нутгийн маргаантай холбоотой ОХУ-ын  байр суурь хэвээрээ байгаа гэдгийг  тэмдэглэн хэлсэн байна.  Орос Японы хооронд  байгуулах энхийн гэрээтэй холбоотой асуудлыг  2 талын харилцааны шинэ уур  амьсгал  бүрдсэн нөхцөлд шийдэх боломжтойг мөн мэдэгдсэн  байна.  Дэлхийн  2 р дайн дууссан ч  ОХУ  Япон улсууд өнөөг хүртэл  энхийн  гэрээ  байгуулаагүй  байгаа юм.   Зөвхөн  2 орон дайнаа зогсоосон тухай ЗХУ  Япон улсууд   1956 оны  тунхаг бичгээрээ баталсан байдаг юм.  Энхийн гэрээ байгуулах энэ асуудалд   Курилийн арлуудын эзэмшилтэй холбоотой асуудал саад  тээг  учруулсаар өнөөг хүрсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Курилийн арлуудтай холбоотой мэдэгдлийг Москва анхааралдаа авснаа мэдэгдлээ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй