Шууд Chart

ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно

2019-01-11 06:12:50

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Хангарди ордон

10:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан /нийслэлийн ЗДТГ-ын А зааланд/ болно. Энэ удаагийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 70119921, 99268461

ХААИС өөөө

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” гардуулах ёслол ХААИС-ийн төв байрны “Хатан туул” театрт болно.  Утас: 99287297

Эмгэг судлалын үндэсний төв

11:00 цагт: “Уушги тоосжих өвчин ба асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 89174602, 86885060

Шинжлэх ухааны академи

11:00 цагт: 2018 онд Төрийн шагнал хүртэж, 3 академич гадаад орнуудын Шинжлэх ухааны салбарын томоохон шагналуудыг  хүртсэн эрдэмтдэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хүндэтгэл үзүүлэх юм. Утас: 98119897

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

11:30 цагт: "Монголын мистер 2019" Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Corporate Convention centre-т зохион байгуулах  гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.  Утас: 9712-5557, 88774344

Төрийн ордон

14:00 цагт: "Реалторуудын форум 2019" Төрийн ордны "В" танхимд зохион байгуулагдана.  Утас: 75556465, 94076465 

Нийслэлийн Иргэний танхим

15:00 цагт: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 95777621, 96646863


ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй