Шууд Chart

ХЗБХ дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

2019-01-10 23:29:57

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөж, УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. 

Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 10 гишүүн оролцож, олонхын саналаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана гэсэн мэдээлэл байна.


ХЗБХ дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй