Шууд Chart

Дональд Трамп онц байдал заралана гэдгээ дахин мэдэгдлээ

2019-01-11 12:25:16

Тэрбээр өчигдөр Америкийн өмнөд хилийн нөхцөл байдалтай танилцахаасаа өмнө “Энэ сарын 22-25-нд болох "Давосын эдийн засгийн чуулган"-д оролцохыг хүсч байгаа ч төсвийн байгууллагуудын түр зогсолт үргэлжилсэн хэвээр байх юм бол энэ уулзалтаа цуцалж магадгүй” гэсэн юм. Дараа нь тэрбээр Швейцарьт айлчлахгүй болсноо твиттерт жиргэжээ.

Давосын уулзалт Америкийн талд Хятадаас гадна Европын холбоо, Япон, Канад, Мексик зэрэг улсуудтай худалдааны талаар дахин яриа өрнүүлэх боломж олгож болох байсныг зарим хэвлэл дурдаж байна. Улс төр, бизнесийнхний элитүүд оролцдог Давосын чуулганд АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин зэрэг Америкийн Засгийн газрын зарим гишүүн оролцох төлөвлөгөөтэй байгаа. Үүнд Хятадын орлогч дарга Ван Чишань оролцоно.

Гэхдээ талууд чуулганы үеэр тусгайлан уулзана гэсэн мэдээ байхгүй байна. Хоёр улсын хувьд лхагва гарагт худалдааны маргаанаа шийдвэрлэсэн гэрээ хэлцэлгүйгээр уулзалт яриа хэлэлцээгээ өндөрлөсөн.

АНУ-ын засаг захиргааны байгууллагуудын хэсэгчилсэн зогсолт 20 дахь өдрөө үргэлжилж байна.

Харин АНУ-ын төрийн засаг захиргааны байгууллагуудын хэсэгчилсэн зогсолт 20 дахь өдрөө үргэлжилж байна. Тус улсын Ерөнхийлөгч пүрэв гарагт Мексиктэй хиллэдэг өмнөд хилдээ очиж ажиллахаас өмнө Ардчилсан намын төлөөлөгчидтэй дахин уулзсан. Ардчилсан намынхан хилийн ханыг санхүүжүүлэхээс татгалзсан тул Дональд Трамп уулзалтыг орхин гарч “Цаг үрсэн хэрэг боллоо. Би тэдэнд баяртай гэж хэлсэн” хэмээн твиттер хуудсандаа бичсэн юм. Дараа нь тэрбээр “Хэрэв Конгресстой тохиролцоонд хүрч чадахгүй бол онц байдал зарлана” гэж дахин мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп онц байдал заралана гэдгээ дахин мэдэгдлээ  
Үзсэн: 279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй