Шууд Chart

Хүүхдийн ходоод эмзэг бөгөөд үрэвсэх нь хурдан

2019-01-11 12:56:32

Хүүхдийг эрүүл чийрэг байлгахын тулд шим тэжээлтэй хоол унд өгөх нь чухал байдаг. Шим тэжээлгүй, чихэрлэг хоол хүнс их хэмжээгээр өгснөөр хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Түүнчлэн эцэг, эхчүүд сүүлийн үед бэлэн хоол, хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэргийг өгч бэлэнчилдэг болсон. Энэ нь эргээд хүүхдийн өсөлт болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар Хоол зүйч н.Гэрэлчимэг хэлж байна.

Хүүхдийн ходоод эмзэг бөгөөд үрэвсэхдээ хурдан байдаг. Тиймээс аль болох хүүхдэд зориулагдсан хоол хүнсийг хэрэглэж заншихыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.


Хүүхдийн ходоод эмзэг бөгөөд үрэвсэх нь хурдан   
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Оогий [127.0.0.xxx] 2019-01-11 14:53
Харин тиймээ. Эцэг, эхчүүд үнэхээр эрүүл мэндийн боловсрол муу байна. Хүүхдэдээ дандаа хор болох зүйлийг авч өгнө. Тэгээд бас жаахан хүүхдүүдээ гар утсаар тоглуулж байх юм. Мэдээллийн хэрэгслээр хоол хүнс, гар утасны хор уршгийн талаар зөндөө л мэдээлэл гарч байдаг. Хүүхдүүдээ эрүүл өсгөж бойжуулах нь эцэг эхийн үүрэг биз дээ. Арай дэндүү шүү.

Бидэнтэй нэгдээрэй