Шууд Chart

Бага насны хүүхэд удаа дараа хүчирхийлсэн этгээдийг яллав

2019-01-11 14:28:08

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт 2013 онд 10 настай бага насны А-г биеэ хамгаалах чадахгүй байдлыг далимдуулан, давтан үйлдлээр хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй 15 настай Б-г хүч хэрэглэн хүчиндэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийг прокурорт шилжүүлсэн. Баянгол дүүргийн прокурорын газраас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг энэ сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Б-г бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Б нь дээрх гэмт хэрэг үйлдэхдээ дагавар охиноо айлган сүрдүүлж, давтан үйлдлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, мөн гудамжинд .

Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч, бусдад хэт итгэсэн, бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад хэн нэгэн тусалдаггүй зэрэг байдлаас үүдсэн байна.

Мөн хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэг үйлдэгдсэн талаар цаг хугацаа алдаж хуулийн байгууллагад мэдэгддэг байна. Тиймээс эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх гудамж талбай олон нийтийн газарт бусдын тусламж шаардлагатай хүүхдэд тусалж байх шаардлагатай байгааг холбогдох байгууллагаас сануулав.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бага насны хүүхэд удаа дараа хүчирхийлсэн этгээдийг яллав  
Үзсэн: 1732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mgl [127.0.0.xxx] 2019-01-12 07:35
Neriig ni butneer ni tabij baildaa
Jak [127.0.0.xxx] 2019-01-12 07:15
Muuu novshnuud bitgii er juni ner unagaagaad bai sda nar mine ehnertei boloh gj hicheej bhad hajuud ta nar abgnbbd shabar haagaad bna idda mne
Зочин [127.0.0.xxx] 2019-01-12 01:29
zaaziin yalaa sergeej iim hun hognuudiig shuud buudahgui bol dahiad garch irehdee hergee dawtah bhda
Shvree [127.0.0.xxx] 2019-01-11 23:39
Iim novshnuudiig booviig ni taslaaad nasaar ni yargalj tamlaj alah heregtei, vhej baisan muu eriin svgnuud ee burhan ta nariig tseerlvvlneee vhliin muugaar vh hvvhed buzarlagch nar.
Мамми [127.0.0.xxx] 2019-01-11 21:12
Ийм хүмүүсийг "тайган" болгох буюу хѳнгѳлѳх хэрэгтэй! эсвэл духны арьсан дээр нь хүчиндэх донтон гэдгийг таних арилгаж болдоггүй тамган тэмдэг тавь!

Бидэнтэй нэгдээрэй