Шууд Chart

Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ

2019-01-11 16:13:47

Энэ долоо хоногийн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.

Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба найман осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдөх хэлбэрээр, дөрөв нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, 27 тээврийн хэрэгсэл илрүүлэн шалгаж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

  1. Багануур дүүргийн нутаг асфальтан замд “Verna accent” маркийн автомашины жолооч нь явган зорчигч 42 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг,
  2. Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн замд “Brevis” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 34 настай Ө, найман сартай хүүхэд Б нарын хоёр хүн гэмтсэн зэрэг хэргийг шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 12 буурсан байна. 


Хяналт шалгалтыг эрчимжүүлснээр гэмт хэргийн илрүүлэлт нэмэгджээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй