Шууд Chart

Бөхчүүдийн бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болдог баймаар ...

2019-01-14 13:09:52

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.

Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан юм.

Уг барилдааны тавын даваанд улсын отгон аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “МАКС” группийн бөх, аймгийн арслан Лхагвадоржийг эвгүй унагаасанд бөх сонирхогчид ихэд дургүйцсэн сэтгэгдлээ сошиалд бичжээ.

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржоос эхлээд олон хүн өмөөрөх нь ч байна.

Дургүйцсэн олон ямар сайндаа “Аварга хүн байж, ийм аархуу байж болох уу. Бөх үзэж байгаад хүн үхэхийг харах цаг ойрхон болсон юм уу даа. Ааг бяр нь ихдээд, хүн чанар нь дууссан аварга өнөө цагийн Амбантны цагаан Жигмэд гэлтэй” хэмээжээ.

Спорт гэдэг хор шар хөдөлгөсөн цэвэр өрсөлдөөн байх ёстой. Ялангуяа бөхийн спорт нь хагас тулааны чанартай гэгддэг. Гэхдээ дээхний бөхчүүд маань залуу үеийнхээ зүрх зоргийг мохоохгүйн тулд амлан авч, хөнгөхөн өвдөг шороодуулдаг байлаа. Гэтэл сүүлийн үед ааг бяр нь бахдаж ядсан бөхчүүд бага цолтнуудаа арай л хэрцгий гэмээр орхиж байна.

Үүний хамгийн ойрын нэг жишээ өчигдрийнх байлаа.  

Ер нь улсын арслан Н.Батсуурийн муухай авир олон барилдаан болон дэвжээний гадна илрээд байгаа.

Уг нь тэр арлын оронд боловсрол эзэмшиж, хатуу дэг журамтай жүдо бөхөөр үндсэн сууриа тавьсан гэдэг. Гэвч тэр хэдэн жилийн өмнө аавтайгаа нийлээд төрийн цагдааг хүртэл зодож байсан билээ.

Мөн Увс аймгийн 90 жилийн ойгоор улсын арслан цолтой байхдаа улсын заан Б.Пүрэвсайхантай хүч үзэж байхдаа түүнийг албаар алгадаж, цохиж байсан удаатай. Тэр үед засуулууд нь арга буюу салгаж зогсоосон юм. Хэрвээ түүний цохилт удаан үргэлжилсэн бол зодоон болж хувирах магадлалтай болж байв.

Тэр байдлын дараа улсын аварга Ч.Санжаадамбатай хүч үзэж байхдаа ам руу нь хуруугаа хийж, завжийг нь сэтлэх шахсан удаатай.

Цолондоо эзэн байж болно оо. Гэхдээ бусадтай хүнлэг байх ёстой. Н.Батсуурийн энэ жудаггүй үйлдэл бөхчүүдэд жудагтай байхыг сануулж байна.

Уг нь бөхчүүд чинь бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болдог баймаар. Гэтэл түүнийх улам эсрэгээрээ байгаа нь хувийн зан төлөвтэй нь холбоотой болов уу гэмээр. Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр ийм байдлаа засахгүй бол гурван үеийн бөхийн удмынхаа нэр, хийморийг хөсөрдүүлэх нь байна шүү.  

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн юм.

Харин их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар шалгарсан билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхчүүдийн бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болдог баймаар ...  
Үзсэн: 2884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-01-15 17:52
Монгол бөх бол манай үндэсний бахархал зарим нэг хүн чанаргүй хүмүүсээс болж үзэн ядах хэргүй тухайн хүнд нь хатуу арга хэмжээ ав!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-01-15 12:57
Барилдах эрхийг анхан шатны болон бүх төрлийн барилдаанд бүх насаар нь хорих хаар хэрэгтэй . Өөр сайхан бөхчүүд монголчууд зөндөө байгаа шүү дээ.
Батхаан [127.0.0.xxx] 2019-01-14 23:53
Бүр нийтлэл бичээд энэ охидууд бүр солиорчихжээ та нар тэр Солонгос сериалаа үзээд ховоо базаад нус нулимастайгаа хутгалдаа энд эрчүүд учраа олцон байдгал зүйл бүх юм ок хахаха
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 23:16
Энэ танхай балмад новшийн барилдах эрхийг нь бүх насаар нь хасаж бяраар биш танхайрч авсан цолийгнь хурааж монгол бөхийн дэвжээнээс зайлуулах хэрэгтэй. Монгол бөхийн барилдаан бол хүн чанар хүнлэг энэрэнгүй эвсэг нөхөрсөг чанарын дээд гэж монгол түмэн барархдаг уламжлалтай биш үү. Энэ хүн чанараа алдсан, биеэ тоосон бяр чадалгүй арчаагүй новшийг монгол Бөхийн дэвжээнд бүү гарга. Бид чамаар дутахгүй зайл, тонил. Чамд монгол бөхийн алтан дэвжээнд ахин гаоах ёс суртахууны эрх байхгүй шүү. Хүний шаар шавхруу минь. Зайлаарай чи.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 23:06
Намсрайжавт хэдэн ижл өгсөн бэ?
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:58
odoo goe goe ih olon hun enend durgui bolj baibal sn
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:58
muu avrag bsan l baih.gehde iim muu avraga halhad baihgui,bgachgui.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:57
iim teneg yumand judag yariad ch hereggui,oilgohgui.aavaara tug tahiad ch oilgohgui.nudendne mungu haragdad uheh gej bga yum chine,avragiin neriigch neg huuduj bn da har hulgaich
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:55
purevsaihan aigaad bga yum baihda,shuud zodoldohgui de,iim gulugiig zahiin batsaan hutag shaana da,amruugaa gariine hiilgched sanjaadamba hurtel aigad baihda yahab de
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 22:53
aabne unuu margashgui chad hiih gej bgooo kkk bayartai medee bga biz kkk,ene her nuhur tsolondoo ezen baij uneheer chadhgui bnaa,tsolne tomdood bnaa,huraah arga hemjee abah hergtei,bi ta nart heldeg uvs hun hun bish gej,gehde uvsiin sn hun zunduun bn,iim lalaruud uvsiin neriig ulam dorduulad bn,
зрчин [127.0.0.xxx] 2019-01-14 22:37
аавтайгаа нийлж цагдаа зодсон, нутгийнхаа ойгоор Пүрэвсайханыг зодсон, бааранд хүн зодсон, Санжаадамбын жавжийг цоолсон, одоо энэ болоо юм бишүү? Хүмүүжилгүй , балмад танхай нөхөр. Барилдах эрхийг нь хасаж, цолыг нь хураагаач ээ . Зөөлхөн л хаясан ш дээ ч гэх шиг, нэр хүнд, мөнгөнд дуртай, хөлдүү толгой
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 19:13
Тийм овоо юм бол Хангайг яаж ч чадахгүй байгаа биз дээ үхэж байхдаа таарсан өгөр дүрвэд
зочин [127.0.0.xxx] 2019-01-14 18:50
ЦОЛЫГ НЬ ХУРАА. БАТСУУРЬ ДАНДАА ХҮНИЙ ХҮЗҮҮН ДАРЖ ТЭНЦВЭРИЙГ НЬ АЛДАГДУУЛЖ МУУ АРГААР ДАВДАГ. ЭНЭ БОЛ ШУДАРГА БИШ. ГЭМТСН БӨХИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮХ ЗАРДЛЫГ БАТСУУРИАС ГАРГУУЛ.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 17:02
эрхийг нь хасаачээ.муу лаларыг
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 16:54
zailaa lalariun suvag yu bicheed ene tom avatgiig muulaad bgan gichii shg sucag ve ysn sonin2 bicheed ene televiznud bur hiih ajilgui boljee har yanhanuud
Gal [127.0.0.xxx] 2019-01-14 16:50
Judag dutaj bn
Мисс [127.0.0.xxx] 2019-01-14 14:20
Монгол бөх үзэж байгаа хүмүүсийг харахаар цаанаа л нэг харанхуй бүдүүлэг, халтайсан улс л харагдаад байдгийн. Монголд монгол бөх шиг хэрэггүй юм алга.
Зочин [127.0.0.xxx] 2019-01-14 14:24
Chi uuruu haltat yu hutsaad bgan be
Монгол [127.0.0.xxx] 2019-01-14 14:09
Барилдах эрхийг нь хасчихаж болдоггүй юмуу. Увайгүй үйлдэл удаа дараа гаргаад байхад Юунд толгойг н илээд бгаад бдаг юм. Юун арчаагүй бөхийн холбоо, цэц вэ...

Бидэнтэй нэгдээрэй