Шууд Chart

Хоёр аварга, таван арслан, хоёр гарьд цолтон тэргүүтэй 256 бөх хүч үзнэ

2019-02-04 12:48:44

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд яг одоо эхлэх гэж байна.

Энэ жилийн цагаан сарын барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдана.

Монголын бөхийн өргөөний хойморт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирээд байна.

Сар шинийн барилдаанд:

  • Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба
  • Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын аварга С.Мөнхбат
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь
  • Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс
  • Хэнтий аймгий Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва
  • Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба
  • Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
  • Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж тэргүүтэй хүчтэн зодоглох гэж байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр аварга, таван арслан, хоёр гарьд цолтон тэргүүтэй 256 бөх хүч үзнэ   
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-04 13:38
Гурван аварга байгаа юм биш үү?

Бидэнтэй нэгдээрэй