Шууд Chart

"Азийн хүүхдүүд" анхдугаар олон улсын өвлийн наадам эхэллээ

2019-02-09 09:57:08

"Азийн хүүхдүүд" анхдугаар олон улсын өвлийн наадмыг  2019 оны 2 дугаар сарын 8-наас 17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалинск мужид зохион байгуулахаар болсон.
 
Энэхүү наадмын гол зорилго нь Олимпийн хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхнийг өвлийн спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэх, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг юм.
 
АОЗ-ийн гишүүн орнууд болон ОХУ-ын Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан болон Сахалинск мужийн баг тамирчид оролцох боломжтой энэхүү наадамд 13- 16 насны тамирчид биатлон, уулын цана, гүйлтийн цана, цанын харайлт, сноуборд, уран гулгалт, хоккей болон шорт трэйкийн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдана.
 
ОХУ-ын Сахалин муж нь Охотскийн далай, Японы тэнгис, Номхон далайгаар хүрээлэгдсэн 87,1 мянган м2 газар нутагтай, 493,3 мянган хүн амтай, газрын тос, байгалийн хий, чулуу болон бор нүүрс, химийн ба агрохимийн бүтээгдэхүүний баялагтай бүс нутаг юм.
 
Дашрамд дурдахад ОХУ-ын Саха /Якут/ -д зохион байгуулагдаж байсан "Азийн хүүхдүүд" олон улсын зуны наадмыг Улаанбаатар хотноо 2020 оны 8 дугаар сард зохион байгуулна.

Нийтэлсэн: МҮОХ

"Азийн хүүхдүүд" анхдугаар олон улсын өвлийн наадам эхэллээ  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй