Шууд Chart

Трампын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унаж байна

2019-02-10 15:00:00

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр доош унаж 40 хувьд хүрсэн тухай судалгааны “Морнинг консалт” агентлагаас явуулсан санал асуулгын дүн гэрчилж байна. Санал асуулгад оролцогчдын дөнгөж 40 хувь нь л ерөнхийлөгч Трампын хийж буй ажлыг дэмжиж байхад 55 хувь нь ерөнхийлөгчид дургуй байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс гадна Ардчилсан намынхан дотор Трампыг дэмжигчдийн тоо буурсан төдийгүй мөн аль ч намыг дэмждэггүй хүмүүс дунд ч гэсэн Трампад дургүйцлээ илэрхийлэх болсон хүмүүсийн тоо 88 хувь, 56 хувиар нэмэгдсэн байна. Америкийн 27 муж улсад Трампын бодлогыг эсэргүүцэгчид олонх болоод байна. Санал асуулгыг нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд явуулж, 156 мянга гаруй хүн оролцжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унаж байна  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй