Шууд Chart

Шайбтай хоккейн тэмцээний цомын эзнээр Жалам хар баг шалгарлаа

2019-02-11 11:42:16

“Болд сан”-гийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд Дархан хотноо 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.

Цомын эзнээр Улаанбаатар хотын С.Өлзийбаяр ахлагчтай Жалам хар баг шалгарсан бол Хоёрдугаар байрыг Шарын гол сумын Г.Мөнхтулга ахлагчтай Золбоот тамирчид баг, Гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Б.Алдармөнх  ахлагчтай Бугант багийн тамирчид тус тус эзэлжээ.

Мөн шилдэг хаалгачаар Б.Дашням, Шилдэг довтлогчоор Ц.Шинэбаяр, Шилдэг хамгаалагчаар Б.Батбаясгалан нар шалгарсан юм.

Шагнал гардуулах үеэр “Болд Сан”-гаас Баг тамирчдад Хоккейн хувцас, хэрэглэлийг гардууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан 2016 оноос эхлэн аавынхаа нэрэмжит шайбтай хоккейн нээлттэй тэмцээнийг Дархан-Уул аймагт явуулж эхэлжээ. Дархан хотын хүүхэд залуусын урлаг, спортын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Лувсангийн Болд нь спортод элэгтэй нэгэн байсан гэдгийг Дарханы иргэд хэлж байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер тав, Монгол Улсын Спортын мастер цолтой 40, спортын 1 дүгээр зэрэгтэй 60 гаруй тамирчид оролцсон нь тус тэмцээн жил ирэх тусам улам өргөжиж буйг илтгэж байна гэж аймгийн Хоккейн холбооны тэргүүн М.Жаргалсайхан онцолж байлаа.

М.Гүнжилхам. Дархан-Уул.


Шайбтай хоккейн тэмцээний цомын эзнээр Жалам хар баг шалгарлаа  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй