Шууд Chart

Галзуу нохой хүн рүү дайржээ

2019-02-11 13:14:26

Өвөрхангай, Орхон, Говь-Алтай, Дундговь аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 17 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар, эпидемиологийн 3-р долоо хоногтой харьцуулахад 6 сэжигтэй тохиолдлоор тус тус илүү байна. Энэ долоо хоногт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол мэдээлэгдсэн.

Иргэн “Б” нь 50 настай, эмэгтэй. 01 дүгээр сарын 28-ны өдөр эзэнтэй нохойд уруулсан. Өвчтөний биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, баруун хацар,  зүүн  тахим,  хонгондоо (1-2 соёо)урагдсан  шархтай. 01 дүгээр сарын 28-нд Сайнцагаан сумын ЭМТ-д хандаж галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэсэн.

ЗӨСҮТ-өөс 01 дүгээр сарын 29-нд ийлдэс эмчилгээг эхэлсэн. Нохойг уяж хяналтад авсан.


Галзуу нохой хүн рүү дайржээ  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй