Шууд Chart

Галзуу өвчнөөс сэргийлье

2019-02-11 13:23:46

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг зуун хувь үхлээр төгсдөг гоц аюулт халдварт өвчин бөгөөд үүсгэгч нь гадаад орчинд 50-90 хоног амьдрах тэсвэртэй, өндөр хоруу чанартай. Иймээс мал амьтны галзуу өвчин өвөл, хаврын улиралд ихсэх хандлагатай. Манай улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн. Энэ нь галзуу өвчний эрсдэл өндөр байгааг харуулж байна.

2018 онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн 122 тохиолдол бүртгэгдсэнээс 63хувь нь нохойд, 13хувь нь чононд, 8.3хувь нь  малд, 15.7хувь нь бусад амьтанд уруулж, хазуулж, ноцуулсан тохиолдлууд эзэлж байна. Эдгээр тохиолдлуудад иргэд цаг алдалгүй эмнэлэгт хандаж, галзуугийн эсрэг вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан учир хүний өвчлөлийн тохиолдол гараагүй байна. 2019 оны  02 сарын 11-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлт өртсөн 29 тохиолдолд бүртгэгдсэний дагуу хариу арга хэмжээг зохион байгуулж байна.

                                                                                                     

Мал, амьтны дунд галуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

 

  • Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
  • Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
  • Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
  • Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
  • Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төв


Галзуу өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй