Шууд Chart

Зава Дамдин Ринбүчи: Дамдины хөвүүн Сүхбаатар дууг хийдийнхээ сүлд дуу болгосон

2019-02-12 09:52:24

Зава Дамдин Ринбүчи өөрийн цахим хуудаснаа нэгэн бичвэр нийтэлжээ. Тэрбээр

“ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР

(Буриад ардын дуу)

Хадын чулууг харгилууланхан

Хадмалхан тахтай ухаа хонгор

Хайртай л олондоо алдаршигсан

Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

Довын чулууг доргилууланхан

Давтамалхан тахтай ухаа хонгор

Даяар олондоо алдаршигсан

Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

Уулын чулууг уралдууланхан

Улдаа тахтай ухаа хонгор

Улс Монголоо байгуулагсан

Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нэлээн зандрангуй "Чи Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу” хэмээлээ. “Ерөнхийдөө мэднэ ээ” хэмээн өчтөл. Бас өгүүлрүүн "Монгол Улсад эрт цагт Чингис хааны ач тус хэмжээлшгүй! Эдүгээ цагийн Монгол Улсад Дамдины хөвүүн Сүхбаатар ач тустай!" хэмээсэнд би хийд дээрээ түүний хөшөөг хайрлан хамгаалж байгаа тухайгаа ярьж зураг сэлт үзүүлтэл Мэдог Авжаа намайг нэгэнтээ гайхах мэт хараад бас хайрлах мэт болоод “Сүх жанжны үед буриадууд түүнд зориулж ийм нэгэн дууг дуулж байсан” хэмээгээд дуулж өгснийг сурч авсан агаад шавь хүүхдүүддээ эл дууг зааж өгөн хийдийнхээ сүлд дуу болгосон юм. Эртний Монголчуудын захиасанд "Ачийг үл умартмуй! Нэгэн цагт ачийг хариулмуй!" хэмээхийн утга өчүүхэн ч болов болсон байгаасай хэмээн залбирнам” гэжээ.

Дашрамд дуулгахад, Сүхбаатарын талбайд байрлах жанжин Сүхбаатарын боржин чулуун хөшөөг Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд хүрэл болгосон. Харин уран барималч С.Чоймбол, уран Данзан тэргүүтэй Монголын шилдэг урчуудын хийсэн боржин хөшөө өдгөө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дахь Дэлгэрийн Чойрын хийдийн төв талбай-Сүхбаатарын талбайд сүндэрлэж байна. Тус хийдийн тэргүүн, Зава Дамдины хойт дүр Лувсандаржаа Ринбүчи жанжин Сүхбаатарын хөшөөг өөрийн хийддээ залж байрлуулсан нь хоёр том учир шалтгаантай аж. Нэгдүгээрт, , хоёрдугаарт, морьтой хөшөөг бүтээлцсэн уран Данзан Лувсандаржаа  ринбүчигийн номын багш нь юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зава Дамдин Ринбүчи: Дамдины хөвүүн Сүхбаатар дууг хийдийнхээ сүлд дуу болгосон  
Үзсэн: 3006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эх орончидийг өмөөрөхүй [127.0.0.xxx] 2019-02-12 22:05
Сүх баатар жанжин гаминг цохиж хөөсөн нь үнэн монгол эх орончидийг монгол нь санаж монгол нь өмөөрнө эрлийзүүд тайван байцгаа ухаа хонгор морьтой доо улсын их жанжин даа учир бүгдийг ухуулсан ухаан ихтэй жанжин даа дөрвөн сүмийн үүдэн дээр дөрвөн пулемёт зоогоод бас түүний цаахна баатар жанжин батлав шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй шийдээд ирсэн гамингуудыг дөтийн замаар тонилгов урвасан хулгай эрлийзүүдэд монгол дургүй дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:02
Энэ чинь ѳѳрѳѳ Батхүүг цупаридсан нѳхѳр билүү? Римбүүчийгээ ч хатдаа. Мухар сүсэгт мунхаг олонд хэрэг болдог юм биз дээ. Сүх зүгээр нэг мѳрийтэй тоглоомчин байсан юм шүү. Тэр юуг ч санаачлан хэрэгжүүлээгүй. Зүгээр оросуудын хүүхэлдэй байсан юм. Улсын эрх ашигийн үүднээс Богдын дамжуулсныг уламжлаад тушаалаасаа авахуулж эцэст нь хорлогдсон юм.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 17:11
Чи битгий хуцаж бай ишиг эвэр нь ургахаар эхийгээ мөргөнө гэж энэ дээ үүх түүхээ судл эрдэм мэдлэгээ ахиул мэдэв үү ЧИ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 14:16
Ламтаны энэ сайхан үйлд талархж явдаг. Ан гэгч гамингийн өмхий жорлнгийн самхай өтнүүд Хиагтад толгойгоо тасдууулсан өвөө нарынхаа өшийг санаад жанжинд дургүй гэж жигтэйхэн.Хаа байсан баянхонгорын сосорбарам гэгч солиот чухам яагаад жанжинд өштэй нь харин сонин явдал.Гамингийн тэнэмэл цэргийн орхидос болов уу.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 14:10
Yas yuman deer suhbaatar bol eh orondoo hairtai jiriin l negen mongol hun bsnaas tiim baatar janjin bgagu. Orosuud omhii orosiig ah gedeg aluulahaasa suns n zailsan archaagu mongolchuudin huuramch tuuh shd. Orsuud mongoliig undestniih n huvid dahij sergehgu boltol n nam darj chadsan daa novsh gj
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 17:15
Төөрсөөр төөрсөөр төрөлдөө гэж чи монгол хүн биш байна өмхий хужааа минь
Зочин [127.0.0.xxx] 2019-02-13 00:57
Orost durgui, uneniig n helsen hun bugd hitad boldiimuu mal mini.tuuh unsh sudal. Unen tuuhiig shu.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 13:26
Сүхбаатарын гавьяа ач буянг монголчууд мартах ёсгүй. Өдгөө энэ зэрэгтэй яваа нь ардын хувьсгал Сүх жанжинтай салшгүй холбоотой. Зөв үйл хийжээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 12:33
Сайхан нийтлэл байна.

Бидэнтэй нэгдээрэй