Шууд Chart

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

2019-02-12 13:46:26

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн нэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгчийн хоёр,  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гурав, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Түүнчлэн нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг энэ сарын 12-ны 09:00 цагаас ирэх сарын 05-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулах ба  шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг ирэх сарын 11-22-ны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайтаас харах боломжтой аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй