Шууд Chart

Судалгаагаар арван хүн тутмын найман авлигыг мэдээлнэ гэжээ

2019-02-26 13:35:45

Есөн жилийн өмнө шинэчлэн эхлүүлсэн судалгааны асуултанд энэ удаа Хонконгийн иргэдийн 10 хүн тутмын найм нь авлигыг мэдээлнэ гэдгээ илэрхийлжээ. Судалгааг Хонг Конгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооноос жил бүр хийдэг ба өнгөрөгч баасан гарагт тус хорооноос мэдээлснээр судалгаанд хамрагдсан 1518 иргэдийн 81.7 хувь нь авлига өгөх, авах явдлыг харсан тохиолдолд мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Судалгаанд хамрагдсан 15-34 насныхнаас 85 хувь нь энэ төрлийн гэмт хэргийн тухай мэдмэгц эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ гэсэн бол 12.9 хувь нь тухайн нөхцөл байдлыг харгалзана гэж хариулан, зөвхөн 3.1 хувь нь л өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хангах үүднээс ямар нэгэн үйлдэл хийхгүй гэж хариулжээ. Дээрх 3.1 гэдэг тоо нь сүүлийн есөн жилийн судалгаанд гарсан хамгийн бага тоон үзүүлэлт юм байна.

Судалгааг анхлан 1992 оноос телефон утсаар авдаг байсан бол 2010 оноос айл, өрхөөр очиж авч эхэлсэн ба энэ удаагийн судалгааг өнгөрөгч оны 4 дүгээр сарын 30-наас 8 дугаар сарын 13-ны дотор авсан байна.

Мөн судалгаанд оролцогчдын 98.7 хувь нь Хонг Конгийг авлигагүй хот болгох нь хотын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй гэж хариулсан бол 98.4 хувь нь сүүлийн жилд ямар нэгэн байдлаар авлига, албан тушаалын асуудалтай тулгараагүй гэжээ. Судалгаагаар тус агентлагийн нэр хүнд, имидж нийгэмд эерэг хэвээр байгааг оролцогчдын 79 хувь нь АТБДХ-ны ажил үр дүнтэй гэж хариулснаас харж болохоор байна.


Судалгаагаар арван хүн тутмын найман авлигыг мэдээлнэ гэжээ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй