Шууд Chart

I, II, III ангиллын 23 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-03-01 10:35:04

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 233,746,984 төгрөгийн үнийн дүн бүхий 532,363 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "АйТүүлс" ХК (ITLS+6.10%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB+5.88%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жинст Увс" ХК (JIV-8.11%) болон "Сүү" ХК (SUU-2.04%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Ард Кредит ББСБ" ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 70-85 төгрөгийн ханш оруулсан нийт 17,800,099 ширхэг, үнийн дүн оруулсан захиалгад 1,359,202,898 төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,350 ширхэг үнэт цаасыг 136,390,500 төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 0.18 хувиар буурч 20968.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,252,513,985.03 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 23 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй