Шууд Chart

"Гайхавшт"

2019-03-05 17:14:22

-Өчигдөр орой шинэ кино үзлээ. Тэнд хүний олныг яана. За тэр ч яахав.

Олон жилийн өмнө Хонг-Конгийн електро-хийлч Маяа гэдэг бүсгүй олныг бишрүүлсэн дээ. Удалгүй манай "хөгжим бүжиг "төгссөн хийлч бүсгүй Дээгий нэг хэсэг бас бужигнуулав. Удалгүй Дээгийг Монголын Маяа байна даа гэж боддог болов. 

Шинэ киноны нэр нь "2000" Эх орончдын өдөрт зориулсан бүтээл юм. Энэ кинонд Дээгий нэг хэсэгхэн газар "амаргүй" дүрд тогложээ. Түүний жүжиглэх драмын авьяасыг үзээд ёстой "гайхавшт". Найруулагч нараа Дээгий гэж нэг авьяастан байна шүү... Болохоор байна. Олон жилийн өмнө Монголын кино дэлгэцэд Чимэд-Осор / АЖ/ гуайн найруулсан "Нүгэл буян" кинонд Ичинхорлоо /АЖ /гуайн тоглосон хүрээ "явдалтай "авгайн дүрийг хараад л тэр үеийг төсөөлдөг байв. Энэ удаа нэлээд шинэ хэлбэрээр болов чиг, дотоод мөн чанарыг ёсчлон үзүүлсэн залуу тэгээд мэргэжлийн бус ч авч авьяаслаг аа харуулсан нэгэн бүсгүйн дүрээр дахин олж харав аа.

Эртээд... Ардын жүжигчин Цэрэндагва гуай манай ажил дээр таарахад бид хоёр хэсэг ярьж суулаа. Шинэ киног заавал ирж үзээрэй гэсэн. Хэзээний мундаг чадвартай Драмын Болд-Эрдэнэ, Хошин театрын Батаа /ард олон банш гэдэг/ нэртэй уран бүтээлч, Доржсүрэн / түмэн олон Дооёо гэнэм./ алдарт Цэрэнболд шинэ гавьяат Батбаатар нараа дагаад өсөж яваа уран бүтээлч Аруинбямба-болон бусад залуучууд илт "хичээж ажилласан нь" нь нь харагдана. Зарим үед алдарт Д.Жигжид гуайн найруулсан Ард Аюуш кино санагдав.

Есөн эрүү давж байгаа Ард Аюушийн дүрийг Чойжилсүрэн /Зохиолч/гуай сүрхий гаргасан бол залуу Ариунбаямба давсан уу гэхээс дутсангүй ээ. Өөрсөддөө шаардлага өндөр тавьжээ. Найруулагч зураглаач Зоригоохүү маань угаасаа чамбайрч яваа. Олон жил харлаа. За тэгээд киноны тухай философичид болон түүх судлаачид багагүй юм тодруулж хэлэх биз .Энэ бол ямартаа ч түүхийн хичээлийн гарын авлага биш уран сайхны кино юм гэдгийг хэлье. Ингээд үүнээ бататгахын тулд Дэлхийн агуу найруулагчдын нэг Инград Бергманы /Швед улс/ үзэл бодлоо дэлгэсэн хариултаас иш татъя. Тэрбээр Каннын кино наадмын "үнэмлэхүй" шагналт байсан бөгөөд бүтээлийг киноны ертөнцийнхөн 20-р зууны "шедеврүүдийн" нэг гэсээр байна... Г.Лхагавадулам эрхмийн эмхтгэсэн "Оршихгүйгээр оршихуй" эмхтгэл номын 25-30 дугаар хуудсанд бий шүү. Хэрэг болгож ухав.

ИНГЕМАР БЕРГМАН Кино найруулагч: 

-Та үзэгчдийг үзсэн харснаа ойлгохоос илүү эхлээд "мэдэр" гэдэг Таны энэ бодол одооч хэвээрээ юу?

Хариулт -Мэдэрнэ гэдэг бүхнээс эрхэм юм. Юу ч байсан эхлээд мэдрэх хэрэгтэй. Ойлгож ухаарах нь дараагийн асуудал. Үзэгчид ямар ч бүтээлийг эхлээд мэдрэх хэрэгтэй .Дараа нь оюун ухаанаа ажиллуулна... Тэгж байж л цэвэр мэдрэмжээс төрөх ойлголт ухаарал хоёроос жинхэнэ урлагийн таашаал авна даа. 

-Та нэг ярилцлагадаа Найруулж байгаа бүтээлээ мэдрэхгүй болох шиг хэцүү зүйл үгүй гэсэн байдаг. 

-Тэгж санагдсан бол уран бүтээлч "заль" маань ажилтанд хүрлээ гэсэн үг. Миний бодлоор уран бүтээлийн ямар ч бүтээл их бага ямар нэг хэмжээгээр зальжин байдаг Үгүй бол бодит байдлыг хэт дөвийлгөсөн хэтрүүлсэн, нэг үгээр хэлбэл "аргуун" бүтээл болчдог

Аливаа уран бүтээл нь орчлон ертөнц, хувь хүн, ямар нэг нөхцөлийг таниулж үзэгчийг бодолд авттал хийгдэж чадсан байна гэдэг нь зальтай, уртай байсны илрэл. Өөрөөр хэлбэл яг л толь шиг өөрөөрөө дамжуулж харуулсан бүхэн жинхэнэ урлагийн бүтээл юм. Суутнуудыг хар даа. ЧерчильПикассо, Стравинский нар бүгд л жаахан хүүхдийнх шиг гэнэн сониуч атлаа зальжин шооч харцтай байдаг. Тэд бүгдээрээ энэ "тоглоом"ын учрыг мэддэг байсан нь тодорхой...гэж ээ.
Дахин дахин бодоход ойлгогддог. 

-За тэгээд энэ бүтээл бол өнөө цагт эх орныхоо ариун газар шороо, түүх баялгийг ичих ч үгүй өм цөм тастан авч шуналын хар гар, улаан нүдээр Монгол улсаа хоослоход хэдийнээ бэлэн болсон увайгүй явдлын эсрэг залуус маань эх орон ард түмнийхээ бахархах сэтгэлийг хөндсөн "эх оронч "бүтээл болсон байна шүү. Энэ жил "Хийморь" бас, "2000" гээд Монголоо гэсэн сэтгэл дүүрэн хоёр сайхан бүтээл шил даран төрлөө. Бид буу шийдэм барьж, олигтой улс төр хийж чадахгүй ч гэсэн уран бүтээлээрээ тэмцэж л явна. Аан тэр Холливууд молливууд ч яамай.гоё ганган хийх маань ч дүүрч. Эх орон, газар шороо, эцэг эх, ахан дүүс эрх чөлөө хөх тэнгэр гэж байна шүү дүү нараа.

Нийтэлсэн: Г.Золжаргал

"Гайхавшт"  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй