Шууд Chart

Зараа жимсэнд дуртай

2019-03-12 12:05:19

Зараа тэжээхэд тун амар амьтан. Тэднийг бусад тэжээвэр амьтдын адил вакцин хийлгэх, гадаа салхилуулах шаардлагагүй. Зараа хог тарьж, хөшгөнд зүүгдэн, хоол булаацалдана гэсэн асуудал үүсгэхгүй. Тэд жижиг шавьж, мэлхий, могой, шувууны өндөг, мөөг болон зүлэгний үндэс, жимс, элдэв сэгээр хооллодог. Хүйтний улирал эхлэхэд жимсээр хооллодог.

Учир нь жимс зараанд асар их аминдэм өгдөг аж. Зараа хүнд амархан дасдаг. Тиймээс ойд амьдардаг зарааг гаршуулж тэжээхэд хялбар. Тэжээвэр зараанд түүхий мах өгч болохгүй. Чанасан эсвэл шарсан тахианы мах, болсон өндөг, муурны хуурай хоолоор хоолловол тун сайн.

Ерөнхийдөө тэжээвэр зараа өдөрт 70-100 калори илчлэгтэй хоол идэж байвал сайн гэнэ. Зарааны шүд тийм ч бат бөх биш учраас аль болох хөнгөн хоол өгөх хэрэгтэй. Жирийн зараанаас гадна зэрлэг зараа гэж бий. Зэрлэг зараа ихэвчлэн хангай газар амьдардаг. Энгийн зарааг бодвол хоёр дахин том биетэй.

Түүний ялгадас амьтан дайжмаар муухай үнэртэй. Тиймээс та зараа тэжээх бол жижиг биетэйг нь сонгоорой. Яагаад гэвэл тэд арай цэвэрхэн, хоол бага иддэг. Тэгээд ч том зарааг бодвол илүү хайр хүрмээр эгдүүтэй. 


Зараа жимсэнд дуртай   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-12 17:16
Хөөрхөн амьтан

Бидэнтэй нэгдээрэй