Шууд Chart

Лагост барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ

2019-03-14 13:01:17

Нигерийн Лагос хотод гурван давхар барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын аврах албанаас мэдээлсэн байна. “Ассошэйтэд Пресс” агентлагийн мэдээлж байгаагаар барилгын нурангин доороос 37 хүнийг аварсан байна. Одоогийн байдлаар нэг хүн сураггүй байгаа гэнэ.

Барилга хэзээ мөдгүй нурах дөхөж байсан, буулгах гэж байсан тухай Лагос мужийн амбан захирагч Акинвунми Амбоде хэлжээ. Гэтэл энэ барилгын дээд давхарт дунд сургууль хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Тиймээс энэ осолд өртөж амиа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд хүүхдүүд олон байгаа юм.

Амбоде аврах ажиллагаа дууссаны дараа шалгалтын ажиллагаа явуулж, энэ хэрэгт буруутай этгээдүүдийг илрүүлэх болно гэж амласан байна. Түүнчлэн осолд өртсөн хүмүүсийн эмчилгээний төлбөрийг төрөөс даана гэж мэдэгджээ.


Лагост барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй