Шууд Chart

Монгол цэргийн өдөрт зориулсан марш тактикийн тэмцээн эхэллээ

2019-03-14 13:29:02

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Орхон аймгийн засаг даргын нэрэмжит марш тактикийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь болон цэргийн ангийн захирагч нар болон хүчний байгууллагын удирдлагууд оролцов.

Нээлтийн ёслолын үеэр хугацаат цэргийн алба хаагчдын байлдааны гардан тулааны үзүүлэх тоглолт боллоо. Марш тактикийн тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 19 тасаг оролцож байна. Гранат шидэлт, гир өргөх, 10 км-ын гүйлтийн тэмцээн, буудлага, хөнөөлийн голомтод ажиллах, үй олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах гэх мэт даалгавруудыг гүйцэтгэх ёстой.

Марш тактикийн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчилах зорилготой юм гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.


Монгол цэргийн өдөрт зориулсан марш тактикийн тэмцээн эхэллээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй