Шууд Chart

Эквадор улс Өмнөд Америкийн үндэстний холбооноос гаргахаар төлөвлөж байна

2019-03-14 14:02:37

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено улсаа ойрын хугацаанд Өмнөд Америкийн үндэстний холбооноос гаргах бодолтой байна гэж лхагва гарагт мэдэгдлээ. Тэрбээр “Манайх Өмнөд Америкийн үндэстний холбооноос бүрмөсөн гарах гэж байгааг мэдэгдэхийг хүсч байна” гэж үндэсний телевизээрээ үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Эквадор улс энэ байгууллагаас гарах болсон нь сүүлийн жилүүдэд гишүүн орнуудын тал нь холбооны үйл ажиллагаанд оролцохоо больсон, өөрсдийн хувь нэмрээ оруулахгүй болсонтой холбоотой гэж Морено хэлсэн байна. Мөн “Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь хоёр жил гаруйн хугацаанд эзгүй байлаа” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.

Ийнхүү Эквадор улс энэ байгууллагаас гарч буй долоо дахь улс болж байна. Өнгөрсөн жил Аргентин, Бразил, Колумб, Парагвай, Перу, Чили улс гишүүнчлэлээ зогсоосон билээ. 

Өмнөд Америкийн үндэстний холбоо нь 2008 онд байгуулагдсан, Өмнөд Америкийн орнуудын бүс нутгийн улс төр, эдийн засгийн байгууллага юм. Энэ холбоонд нийт 400 сая орчим хүн аж төрдөг бөгөөд холбооны улс орнуудын нийт ДНБ дэлхийн нийт ДНБ-ий зургаа орчим хувийг эзэлдэг байна.


Эквадор улс Өмнөд Америкийн үндэстний холбооноос гаргахаар төлөвлөж байна  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй