Шууд Chart

Полл Манафортод нэмж 3 жил хагас хорих ял ногдуулжээ

2019-03-14 15:00:00

Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн менежер асан Полл Манафорт дахин 3 жил хагас хорих ял авлаа. Лхагва гарагт болсон шүүх хурлаар түүнд ийм ял оноосон байна. Ингэснээр татвараас нуугдсан, банкны луйвар хийсэн гэсэн үндэслэлээр Виржиня мужийн шүүхээс 4 жилийн хорих ял аваад байсан Манафорт нийт 7 жил хагас шоронд хоригдох болоод байна. 

Вашингтоны дүүргийн шүүхээс түүнийг Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар удаа дараа худал мэдүүлсэн хэмээн буруутгасан байна. Мөн, өөрийнх нь хүссэнээр өршөөл уучлал үзүүлэхийн тулд зөвтгөх шалтгаан байхгүй байна гэж мэдэгджээ. Полл Манафортыг хуулийнхан 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын талтай нууцаар уулзаж, нийтийн санал асуулгын үр дүнгүүдийг дамжуулсан зэргээр буруутаж байсан юм. 


Полл Манафортод нэмж 3 жил хагас хорих ял ногдуулжээ  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй