Шууд Chart

Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ

2019-03-14 15:36:52

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ сарын 04-08-ны зохион байгууллаа.

 Шалгалтад  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 66 обьектыг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандарт зөрчсөн 406  зөрчил илрүүлжээ.

 Эдгээр зөрчлийн  24 буюу 25.2 хувийг газар дээр нь, эрх зүйн бичиг баримтын хүрээнд 387 буюу 83.2 хувийг тус тус арилгуулж, бусад 95 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан бичгийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин биелэлтийг хангуулан ажиллаж байна.

Энэ үеэр хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шалгалтад 66 обьектыг хамруулж, 406 зөрчил илрүүлжээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй