Шууд Chart

Улсын III төв эмнэлэг “Ажилчдын алжаал тайлах төв”-тэй боллоо

2019-03-14 17:26:23

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа.

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хороо, зарим тасаг нэгжийн дэмжлэгтэйгээр засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус төв нь үйл ажиллагааныхаа хүрээнд фитнес, иог, хуурай саун, физик эмчилгээ, тураах аппарат болон хувцас солих, усанд орох өрөө зэрэг нөхцөл, боломжоор хангагдсан бөгөөд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дартс, ширээний теннис, шатар зэргийг суурилуулсан юм.


Улсын III төв эмнэлэг “Ажилчдын алжаал тайлах төв”-тэй боллоо  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй