Шууд Chart

Израйл улс Газын зурваст агаарын цохилт өгчээ

2019-03-15 12:28:15

Газын зурваст Израйл улс агаарын цохилт хийсэн байна. Энэ явдал Израйл, Палестины хооронд том зөрчил үүсгэж болзошгүй гэж зарим хэвлэлд бичжээ.
Газын зурвасаас Тель Авив хот руу пуужин харвасны дараа баасан гарагийн өглөө Израйлийн талаас бөмбөгдөгч онгоцоор агаарын цохилт хийсэн байна.

Пуужин харвасны дараах хохирлын талаар мэдээ байхгүй байна гэж "Рашиа түдей" мэдээлжээ. Харин Израйлийн тал агаараас довтлоход Газын зурвасын өмнөд бүс-Хан Юнис гэдэг газарт дэлбэрэлт болсон байна. Хамас бүлгийн эзэмшдэг дөрвөн байгууламж өртсөн гэж Катарын хэвлэлд бичжээ. Израйлийн батлан хамгаалах хүчнээс энэ талаар алан хядагчдын байрлалд цохилт хийж эхэлсэн гэсэн байна.

Пүрэв гарагийн шөнө Газын зурвасаас хоёр удаа Тель Авив руу пуужин харвасан байна. Эхний пуужин задгай газарт харвасан бол нөгөөхийг нь Израйл улс пуужин эсэргүүцэх системээр устгасан гэсэн мэдээлэл байсан байна. Гэхдээ сүүлд нь энэ мэдээллийг Израйлийн талаас няцаасан гэж Оросын сурвалжлагч мэдээлжээ.

Түүний мэдээлснээр Израйлийн Засгийн газраас Катар, Египет зэрэг улсуудад хандан дипломатуудаа аль болох хурдан Газын зурвасаас гаргахыг сануулсан байна. Мөн Газын зурвасыг удирддаг Исламын Хамас бүлэг онц дэглэм тогтоосон гэж мэдээлж байна.

Пуужингийн халдлагад Хамас бүлэг биш Исламын Жихадууд буруутай гэж Израйлийн хэвлэлд бичсэнийг "Рашиа түдей" уламжилж байна. Одоогоор пуужин харвасан хэрэгт аль нэг бүлгээс мэдэгдэл хийж зохион байгуулсан гэдгээ хүлээгээгүйн дээр Газын зурвас дахь Хамас бүлэг “Бид үүнд буруугүй. Сөргөлдөх бодолгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Гэвч Израйлийн талаас, тодруулбал, Израйлийн Боловсролын сайд бөгөөд аюулгүй байдал хариуцсан сайд нарын хорооны гишүүн Нафтали Беннет ямар ч байсан энэ удаагийн хэрэгт Хамас бүлэг холбоотой гэж бодож байгаагаа хэвлэлд ярьжээ.

“Хамас бүлгийг дарж Газын зурвасыг цэрэг зэвсэггүй болгох цаг нь болсон” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна. 2014 оноос хойш Газын зурвасаас Тель Авив руу пуужин харвалгүй өдий хүрсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Израйл улс Газын зурваст агаарын цохилт өгчээ   
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 19:38
Sansaraas tsohilt ogomoor yum sansariin armiig zogsooh tehnik baihgui

Бидэнтэй нэгдээрэй