Шууд Chart

“Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх” сургалт боллоо

2019-03-15 15:31:33

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Глобал Коммунитс ОУБ хамтран 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 21 аймаг болон нийслэлийн хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан "Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх" сургалтыг хамтран зохион байгуулав.

Сургалтаар хоршоодын бизнесийн үйл ажиллагаанд засаглал, санхүү, үйлдвэрлэл, маркетинг, гишүүнчлэл гэсэн 5 үндсэн чиглэлээр хоршоодод нийтлэг тулгамдаж буй асуудлыг тодруулан, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж бэлтгэх, хоршоодын гишүүд болон удирдлагын багийн өөрийн хоршоог үнэлэх чадварыг оролцогчдод эзэмшүүллээ.


“Хоршооны хөгжлийн үнэлгээг CPI аргачлалаар хийх” сургалт боллоо  
Үзсэн: 131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй