Шууд Chart

Классик пауэрлифтингийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2019-03-19 16:18:04

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны классик төрөл (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ-нд 19 холбооноос гадна орон нутгийн зарим клүб нийлсэн эрэгтэй, эмэгтэй нийлсэн 300 гаруй тамирчин 36 жинд өсвөр, залуучууд, насанд хүрэгч, ахмад гэсэн дөрвөн ангилалд өрсөлдөж байна.

Энэхүү тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд оролцох тамирчдын хамрах хүрээ тэр дундаа өсвөр насныхт оролцож байгаа тамирчдыг өмнөх жилүүдтэй харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог юм.

Өнөөдөр, маргааш тус бүр 80 орчим тамирчин оролцох бол ирэх пүрэв гарагт 70 орчим тамирчин өрсөлдөх юм байна.

Сонирхуулахад, өчигдөр эмэгтэйчүүдийн өсвөрийн ангилалд оролцсон Ч.Анужин өнгөрсөн жил 170 кг-д сууж, хувийнхаа рекордоо эвдсэн бол энэ удаагийн тэмцээнээр 188 кг болгож хувийн рекордоо дахин шинэчилсэн байна. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 187,5 кг-ыг өргөсөн билээ.

Маргааш залуучууд, насанд хүрэгчдийн хөнгөн жингийн ангилал болох 59, 66, 74, 83 кг, нөгөөдөр 93, -105, 120, -120 кг-ийн жингийн тамирчид өрсөлдөнө.

Э.Гантөмөр

Нийтэлсэн: У.Баярсайхан

Классик пауэрлифтингийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна   
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй