Шууд Chart

Д.Сумъяабазар сайдын хүү Миссуригийн цэргийн академийг төгсчээ

2019-03-20 10:11:18

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү АНУ-ын Миссури мужийн Цэргийн академийг төгсчээ.

Бөхийн удамт гэр бүлээс төрсөн Сумъяабазарын Дамдинбазар аав, ах нар шигээ спортын төрлөөр карьер хөөгөөгүй.

Багаасаа ээжтэйгаа хамт сонгодог урлаг шимтэн үзэж, Дуурийн театрын үзвэр алгасдаггүй байсан хүү ийнхүү нэр хүндтэй академийг дүүргэсэн байна.

Тодотговол, тэр энэ жилийн төгсөгчдийнхөө төлөөлөл болж “Cadet who conducts him with honor” хүндэт шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ. Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж.

Д.Сумъяабазар хэдийгээр хүүгийнхээ төгсөлтийн баяр очиж амжаагүй ч ээж нь оролцжээ. Ч.Мичидмаа фэйсбүүк хуудасдаа “Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн хөвгүүдэд эр цэргийн баярын мэнд хүргэе. Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг бөгөөд Сэлэмний ёслол нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг байлаа” хэмээн бичжээ.

 

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяабазар сайдын хүү Миссуригийн цэргийн академийг төгсчээ  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-20 20:39
sandal hugarlaa

Бидэнтэй нэгдээрэй