Шууд Chart

ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев Улаанбаатарт хөл тавилаа

2019-04-04 10:04:26

“Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл, цэргийн ДАШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, Александр Медведийн ОУТ-ий таван удаагийн аварга, Беларусийн тамирчин Владислав Андреев “Монголиа Опен” ОУТ-д оролцохоор дасгалжуулагчийн хамт манай оронд хөл тавилаа. 

Якут гаралтай Андреев 2006 оноос эхлэн Беларусь улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа бөгөөд одоогоос таван жилийн өмнө Ташкентийн ДАШТ-д 57 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд манай гавьяат тамирчин Э.Бэхбаярыг ялж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев Улаанбаатарт хөл тавилаа  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй