Шууд Chart

Ц.Майдар: Англи хэлийг хялбар аргаар нэг сарын дотор сурах боломжтой

2019-04-05 09:09:00

Oxford” клубын үүсгэн байгуулагч, англи хэлний багш Ц.Майдараас цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр хурдан хугацаанд, хялбар аргаар англи хэл сурах сургалтын арга барил, сурах бичиг боловсруулсан юм.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Би 1982-1986 онд МОНЦАМЭ агентлагт сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагчаар ажиллаж байсан. Дараа нь Монголын сэтгүүлчдийн холбоонд, 1988 оноос Нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар мэдээллийн ажилтнаар ажилласан. Сүүлийн 10 гаруй жил англи хэлний сургалт, сурах бичиг боловсруулах судалгаан дээр төвлөрч ажиллаж байна. Тухайлбал, 2006 оноос хойш өөрийн зохиосон англи хэлний сурах бичгээ зургаан удаа хэвлүүлж, уншигч, суралцагчдын гарт хүргэсэн. Мөн “Oxford” клуб англи хэлний сургалтын төвөө байгуулсан. Одоо манай “Oxford” клуб Санхүү эдийн засгийн их сургууль дээр байрлаж байгаа.

“50-тын хүрд” сурах бичгийнхээ талаар мэдээлэл өгөөч?

-Системийн аргачлал гэж ойлгож болно. Англи хэлний өнгөрсөн, одоо, ирээдүй буюу 26 цагийг монгол хэл рүү хөрвүүлбэл 50 цаг болдог. Эдгээр 50 цагийг нэг хүснэгтэд багтаасан учир энэ аргаар англи хэл сурч буй суралцагч дүрмээ тоо бодож байгаа юм шиг л сурна. Тиймээс энэ сургалтын арга барил сурах бичгээ “50-тын хүрд” гэж нэрлэсэн. Манай “Oxford” клуб суралцагчаа дүгнэхдээ нэг өгүүлбэрийг дөрвөн цагт хувиргавал нэгдүгээр түвшин, 10 хувиргавал хоёрдугаар түвшин, 20 хувиргавал гуравдугаар түвшинг мэдсэн гэж үзээд тухайн түвшний сертификатыг олгож байгаа. Гуравдугаар түвшинд хүрсэн суралцагч хэрэглээний англи хэл бүрэн эзэмшсэн гэж хэлж болно. Үүнээс илүү түвшний хэлээ англичууд өөрсдөө ч өдөр тутмын яриандаа ашигладаггүй.

-Та нийт хэчнээн шавьтай болсон бэ. Танай сургалтад хамрагдсан, сурах бичгийг үзсэн хүн англи хэлийг хэдий хугацаанд эзэмших вэ?

-Хэл сурна гэдэг өөрийгөө зовоож шаналгаж, хүчлэх зүйл биш. Харин хүүхэд яаж хэлд ордог түүн шиг хялбар аргаар, хурдан хугацаанд сурах боломжтой. Манай сургалтын нэг ангид 5-10 гаруй суралцагч хамрагддаг. Нийт 300 гаруй хүнд хичээл заасан. 2010 онд надаар хичээл заалгасан ШУТИС-ийн багш Оюунбилэг 20 жил толгой эргэсэн зүйлийг хоёр хоногт ойлгож авлаа гэсэн. Суралцах хугацааны хувьд сурах бичигт зааснаар хичээлээ үзвэл 10 хоногт бүх дүрмээ мэдээд авчихна. Ярианы сурах бичгээ сайтар ашиглаж, бүх ярианы өгүүлбэрийг цээжилж чадвал нэг сарын дотор англи хэлний суурь дүрмийг  гүйцэд сайн эзэмших боломж бий.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Майдар: Англи хэлийг хялбар аргаар нэг сарын дотор сурах боломжтой  
Үзсэн: 25572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сургалтын мэдээлэл [127.0.0.xxx] 2019-05-31 18:50
Фасебуукд дараах хуудсуудад энэ сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл байна - Oxford клуб - https://www.facebook.com/CareerCode6/
сургалтын мэдээлэл [127.0.0.xxx] 2019-05-31 18:48
https://www.facebook.com/Oxford-%D0%BA%D0%BB%D1%83%D0%B1-349645838731017/
Hehe [127.0.0.xxx] 2019-05-28 19:04
Jaahan barimjaatai Chaka bnaa bh uym
Менежер Ж.Бэгзсүрэн [127.0.0.xxx] 2019-05-03 15:12
Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/CareerCode6/ хуудсанд байрлаж, түгээгдэж байна.
Менежер Ж.Бэгзсүрэн [127.0.0.xxx] 2019-05-03 15:11
Бүтээгч хүмүүн Ц.Майдар багшийн 50Т ХҮРД АНГЛИ ХЭЛ СУРАХ ШИНЭ АРГАЗҮЙ СУРГАЛТыг сонирхож байгаа та дараах хуудаснаас дэлгэрэнгүй зарлал, мэдээллийг авч, суралцаарай. https://www.facebook.com/CareerCode6/photos/a.161721593990118/1308984635930469/?type=3&theater
Э. Биндэръяа [127.0.0.xxx] 2019-05-01 15:59
Сайн байна уу. Энэ номыг хаана зардаг вэ. Номоо аваад бие даан сурах боломжтой юу. Холбоо барих дугаар байна уу.
Э. Биндэръяа [127.0.0.xxx] 2019-05-01 15:58
Их таалагдлаа энэ номыг аваад бие дааж сурах боломжтой юу. Хаанаас олж авч болох вэ. Холбоо барих утасны дугаар байна уу.
ганаа [127.0.0.xxx] 2019-04-30 06:42
сайн уу багшаа.холбоо барих утсаа үлдээгээч
Зочин [127.0.0.xxx] 2019-04-28 17:41
Майдар багшийн сургалтад сууж 15 жил учрыг нь олохгүй байсан зүйлсийг хоёрхон хоногт ойлгоод авлаа. Үнэхээр үнхэлцэгт нь үхрийн мах багтаадаг монгол ухаан гэдэг л энэ байх. Баярлалаа.
Zochin [127.0.0.xxx] 2019-04-25 22:47
Уучлаарай Би гадны нэр хүндтэй сургуульд 15 жил онолын хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа хийж байна. Англи хэлний цаг, байдлыг дагнан судалдаг. Англи хэлэнд өнгөрсөн (past), одоо (present) гэсэн хоёр л цаг байдаг юмаа. Цаг гэдэг юмийг энэ хүн сайн мэддэггүй юм байна. Учир нь хэл шинжлэлч биш. Юуны 26 цаг. Байдал (aspect) гэдгийг цагтай (tense) хольж хутгасан байна. Хэл шинжлэлээр суралцсан англи хэлний мэргэжлийн багшаар заалгах хэрэгтэй.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-12 17:59
Үнэн Англи хэлэнд өнгөрсөн /past/ болон одоо /present/цаг л гэж бий. Ирээдүй /future/ цагыг үйл үгийн цагт ангилдаггүй юм. Ирээдүй цаг зарим тохnолдолд баймж /modal/ үгээр ойлгогдож болдог. Европын холбооны гарагсан ангиллаар Англи хэлийг A1 /Beginner/, A2 /Elementary/, B1 /Pre-Intermediate/, B2 /Intermediate/, C1 /Upper-Intermediate/, C2 /Advanced/ гэсэн 6 түвшингээр судалдаг. Түвшин бүр хамгийн багадаа 120 академик цагыг багтаах учиртай. Тиймээс Англи хэлийг хурдан сурж болно гэж хүмүүсийн толгой эргүүлэхээ болих хэрэгтэй. Ийм багш нар олон болж байгаад харамсаж байна.
917 [127.0.0.xxx] 2019-04-29 22:52
Таны судалдаг юм чинь буруу л байж дээ. Судалгаа, сургалт хоёр чинь ондоо юм шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-25 22:29
ene argachlaliin surgaltiin matrial nom bnuu bga bol zardaguu haanaas avch boloh be
Зочин [127.0.0.xxx] 2019-04-13 21:32
surgalt.n talaar medeelel yaj avah ve. huuhed suulgaval boloh uu
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 10:46
utasnii dugaar surgaltiin tolboriin talaar medeelel ogno vv
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 18:06
Юм асуух ямар нэг утасны дугаараа миний энэ утасруу мсж/ээр явуулна уу? 89142289.
Career Code [127.0.0.xxx] 2019-05-29 10:14
99861326
Зочин [127.0.0.xxx] 2019-04-12 08:11
Ouynlag xvn tand bayplalaa xatgald upbel manauxaap zochulj ambjaapaa
Зочин [127.0.0.xxx] 2019-04-11 13:01
Surgalt hezee ve 60 nasruy jiriilgej bgaa hun surah boluu
Сургалтын төв [127.0.0.xxx] 2019-04-25 17:55
Энэ хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой https://www.facebook.com/CareerCode6/
Vne xed boloo [127.0.0.xxx] 2019-04-10 21:43
Ytas bnyy
Зочин [127.0.0.xxx] 2019-04-10 09:53
Сургалт хэзээ, хаана ямар төлбөртэй явагдах вэ, яаж бүртгүүлэх вэ. Утас хаягаа тавина уу.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-14 16:48
Сайн байна уу, сургалтын мэдээллийг 9986-1326 утсаар авч болно
Зочин [127.0.0.xxx] 2019-04-07 11:36
Хөдөлмөрч оюунлаг ахдаа амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй