Шууд Chart

Александр Богомоев тэргүүтэй Буриадын шилдгүүд манай оронд ирэв

2019-04-05 10:40:46

“Монголиа Опен-2019” олон улсын тэмцээн маргааш эхлэх бөгөөд үүнд ОХУ-ын Буриад Улсын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оролцохоор манай оронд ирлээ.

Монголчуудын эчнээ танил “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” болон Оросын хошой аварга Александр Богомоев, “Монголиа Опен” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга Балдан Цыжипов, хошой аварга Евгений Жербаев, Арсалан Будажапов, Буриадын Ерөнхийлөгчийн цомын аварга Тамир Гармаев тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй хоёр тамирчин Улаанбаатарын дэвжээнд хүч үзнэ.

Жил жилийн "Монголиа Опен"-д Монгол, Буриад эрчүүдийн гал гарсан сонирхолтой барилдаан олон болдог уламжлалтай.

Буриадын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Денис Данжалов, Тамир Гармаев, Даба Цырендоржиев

61 кг: Александр Богомоев, Булат Баясхолонов
70 кг: Евгений Жербаев
74 кг: Арсалан Будажапов, Тумэн Эрхитуев, Алдар Гарматаров
86 кг: Александр Цоктоев
92 кг: Булат Дашинимаев
125 кг: Балдан Цыжипов, Батор Доржиев
Эмэгтэйчүүдийн 55 кг: Наиля Абзалова
59 кг: Эржэма Жамсаранова

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Александр Богомоев тэргүүтэй Буриадын шилдгүүд манай оронд ирэв  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй