Шууд Chart

Төрийн албан хаагчид авлигын хэргээр хариуцлага тооцлоо

2019-04-09 12:12:01

Микронези Улсын төрийн нэг албан хаагч төрийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах явцдаа АНУ-ын Хавай мужийн аж ахуйн нэгжээс хахууль авч, мөнгө угаасан хэрэгт шалгагдаж, гэм буруугаа өөрөө хүлээсэн байна.

Тодруулбал, Мастер Халберт гэгч тэр бээр Микронез Улсын иргэний нисэхийн салбарын нисэх онгоцны буудлын удирдах албан тушаалтан байсан юм байна. Тэрээр Хавай мужийн нэгэн компаниас хахууль авч, 8 сая ам.долларын гэрээ хийх боломж олгосон асуудлыг өөрөө хүлээн зөвшөөрчээ. Гэрээний хүрээнд нисэх онгоцны уг буудлын орчинг сайжруулах үүрэгтэй хүмүүс гомдол мэдүүлжээ.

АНУ-ын Төрийн прокурорын мэдээлснээр, энэ явдал нь Гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах явдлын эсрэг хуулийг 2006-2016 оны хооронд зөрчсөн байна.

АНУ-ын Хууль зүйн департамент энэ хэргийг Тээврийн департаментын ерөнхий хянан шалгагчтай хамтран шалгаж тогтоожээ.


Төрийн албан хаагчид авлигын хэргээр хариуцлага тооцлоо  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй