Шууд Chart

“Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдаан маргааш болно

2019-04-11 16:05:35

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнээс санаачлан, сар тутам зохион байгуулдаг тус дэвжээний бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан “Мөнхийн Үсэг” группийн “Мөнх спорт төв”-д болно.

Энэхүү барилдаанд “Их Монголын хүчтэн” дэвжээний улс, аймаг, сумын цолтой бөхчүүд зодоглоно.

2018-2019 оны улиралд тус дэвжээний бөхчүүдийн зургаан барилдааныг зохион байгуулсан бөгөөд улсын начин Л.Батзориг, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар хоёр удаа, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Энэ сарын ээлжит барилдааныг улсын өсөх идэр начин Д.Дашжамц, улсын начин С.Сугар, С.Жаамаа, Л.Наранбаатар, Б.Сугаржаргал, Л.Батзориг нарын хүчтэнүүд төрөн гарсан Өлзийт сумын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн барилдаан маргааш болно  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй