Шууд Chart

Венесуэлийн цагаачлалын хямралтай тэмцэхэд 228.5 сая ам.доллар зарцуулна

2019-04-15 12:31:49

Колумбын засаг захиргаа Венесуэлийн цагаачлалын хямралтай тэмцэхэд 712 тэрбум песо буюу 228.5 сая ам.доллар зарцуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэльтэй хиллэдэг хэсгийн хилийн албаны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.

Энэ мөнгийг ажлын байр бий болгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, боловсролын үйлчилгээ олгох, Колумба-Венесуэлийн хил дээрх худалдааг хөгжүүлэх зэрэг Засгийн газраас боловсруулсан 50 арга хэмжээнд зарцуулах юм байна.

Венесуэль улс сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийгэм-эдийн засгийн хурц хямралд орж, үндэсний мөнгөн дэвсгэрт нь үнэгүйдсэн. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар, Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр Венесуэлийг 3.4 сая гаруй хүн орхин гарсан байна.

Олон улсын валютын сан дөрөвдүгээр сарын урьдчилсан таамгаас үзэхэд, Венесуэлийн 2019, 2020 оны инфляцийн түвшин 10 сая хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэлийн цагаачлалын хямралтай тэмцэхэд 228.5 сая ам.доллар зарцуулна  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй