Шууд Chart

Солсбери хүн амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгджээ

2019-04-15 15:12:35

"Новичок" халдлагын бай болсон Солсбери хот Английн хүн амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгджээ. Их Британийн өдөр тутмын "Таймс" сонинд нийтэлснээр хоёр ч удаагийн химийн халдлага болсон энэ хот Нэгдсэн вант улсын Англи мужийн олон хүний очих дуртай, хүн амьдрахад таатай хот гэж нэрлэгдсэн байна. Дундаж зууны үеийн сүм дуганаараа алдартай Солсбери хотыг найрсаг орчин, төмөр зам сайн хөгжсөн, өндөр хурдны өргөн сүлжээ зэргээр нь ийн нэрлэжээ.

Энэ хотын төвөөс Лондон хот руу галт тэргээр 90 минут явдаг. Өнгөрөгч 2018 онд болсон химийн халдлагуудаас хойш энд өмнөх шигээ жуулчид их ирдэг болсноос гадна эцэг, охин Скрипалийн зочилж очдог байсан "Зизи" хэмээх Итали ресторан үйл ажиллагаагаа сэргээж, үйлчлүүлэгч олонтой байгаа тухай Их Британийн "Таймс" сонин мэдээлжээ.

Сонины зүгээс хүн амьдрахад хамгийн таатай хот гэж нэрлэхдээ Солсбери хотын гэмт хэргийн тоо, сургууль, үл хөдлөх хөрөнгийн үнэ зэргээс гадна байгалийн үзэсгэлэнт газрууд, соёл, тэр дундаа олон нийтийн итгэл үнэмшлийг нь харгалзан үзсэн байна.

Их Британийн Англи мужийн Солсбери хотод зөвлөлтийн тагнуул асан Сергей Скрипал охинхоо хамтаар химийн халдлагад өртсөний дараа Британийн хоёр иргэн мөн ижил тохиолдлоор хордсон.

Их Британи үүнийг Оросын талаас зохион байгуулсан халдлага гэж үзэж байгаагаас гадна хордуулсан хорыг нь "Новичок" хэмээн тогтоогоод байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Солсбери хүн амьдрахад хамгийн таатай хотоор нэрлэгджээ  
Үзсэн: 247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй