Шууд Chart

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлав

2019-04-16 09:37:38

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдав. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны  дэд  ажлын хэсгийнхэн оролцов.

Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, үр дүнтэй ажиллахыг Шадар сайд үүрэг болгов.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны, баримтат, түүхэн кино, жүжгүүдийг бүтээн үзэгчдийн хүртээл болгох, цуврал сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ-ээр олон нийтэд хүргэх, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аялалыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.


Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлав  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй