Шууд Chart

Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд хууль зөрчсөөр байна

2019-04-17 11:59:29

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг, тус аймаг дахь Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шалгав. Энэ хүрээнд тус аймгийн төвийн нийт 18 цэцэрлэг, 9 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, хандив тусламж болон худалдан авах үйл ажиллагааны нөхцөл байдлыг газар дээр нь хянан үзлээ.

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүд нь хүүхдийн хоол, хүнсний материал бэлтгэх, худалдан авах үйл ажиллагааг явуулахдаа босго үнийн дүнгээс хамаарч харьцуулалтын арга болон нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулж явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.5-д “...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал:

5-р цэцэрлэг

иргэн С.Галсандоржтой

2018 онд

10,523.900 төгрөгийн гэрээ байгуулсан

12-р цэцэрлэг

иргэн  А.Норовбанзадтай

2017 онд

27,642.650 төгрөгийн гэрээ байгуулсан

иргэн Б.Цэрэнхандтай

2017 онд

21,837.250 төгрөгийн гэрээ байгуулсан

“Баялаг ундрагатай эрдэнэ” ХХК-тай

2017 онд

17,351.280 төгрөгийн гэрээ  байгуулсан

2018 онд

21,101.900 төгрөгийн гэрээ байгуулсан

иргэн Д.Пүрэвдоржтой

2018 онд

16,750.400 төгрөгийн гэрээ байгуулсан

1-р цэцэрлэг

иргэн   Алтайсайхантай

2017 онд

11,346.680 төгрөгийн гэрээ байгуулсан

2018 онд

10,033.220 төгрөгийн гэрээ байгуулсан

21-р цэцэрлэг

“Гансоби” ХХК-тай

2017 онд

12,972.960 төгрөгийн гэрээ байгуулсан

13-р цэцэрлэг

“Орхон царам” ХХК-тай

2017 онд

9,206.650 төгрөгийн гэрээ байгуулсан

18-р цэцэрлэг

иргэн А.Энэбилэгтэй

2018 онд

9,803.000 төгрөгийн гэрээ байгуулсан

2017 онд

9,403.450 төгрөгийн гэрээ байгуулсан

иргэн С.Эрдэнэцэцэгтэй

2017 онд

14,237.500 төгрөгийн гэрээ байгуулсан

2018 онд

17,792.600 төгрөгийн гэрээ байгуулсан

Ажлын хэсэг цэцэрлэгүүдийн тендерийн баримт, бичгийн материалыг хянан  үзэхэд “Арцат алтайн уулс” ХХК нэр бүхий 11 цэцэрлэгийн тендерийн  хуурай хүнсний бүтээгдэхүүн, мах гэх мэт багцад оролцон 10 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. “Таван тойн” ХХК нэр бүхий 5 цэцэрлэгийн  тендерийн мах, хүнсний бүтээгдэхүүний багцад оролцож 5 байгууллагын тендерт шалгарч гэрээ байгуулсан. 2017 онд “Таван тойн” ХХК нь нэр бүхий 12 цэцэрлэгт буюу ихэнх цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний материалыг тендергүйгээр, гэрээгээр нийлүүлж ирсэн байв. Мөн “ЦЭЦМИС” ХХК 2017 онд 3 цэцэрлэгт  гэрээгээр, 2018 онд 4 цэцэрлэгийн тендерт шалгарч гэрээ байгуулсан байна.

Түүнчлэн зарим цэцэрлэгийн удирдлагууд нь өөрийн хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдтэйгээ гэрээ байгуулж бүтээгдэхүүн нийлүүлж, худалдан авах үйл ажиллагаа зохион байгуулсан зөрчил илэрсэн бөгөөд Дархан-Уул аймгийн боловсролын салбарт явуулж байгаа төсөв, санхүү, худалдан авалт, тэдгээрийн ил тод байдал, гүйцэтгэлд тавих хяналт сул байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх, цаашлаад авлигын гэмт  хэрэг үүсэх нөхцөл байдал бий болж байгааг  онцгой анхаарах нь чухал байна.    

Дархан-Уул аймгийн доорх нэр бүхий цэцэрлэгүүд 2017-2018 онд үйл ажиллагаа явуулахдаа эцэг, эхчүүдээс нийт 132,821.115 төгрөгийн хандив авсан байна. 

Дархан-Уул аймгийн цэцэрлэгүүдийн хандив авсан байдлыг хүснэгтээр харуулахад (төгрөгөөр):

 

Д/д

Байгууллагын нэр

Нийт авсан хандив

Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байдал

Төвлөрүүлж аваагүй хандив

Хөрөнгөөр авсан хандив

1

1 дүгээр цэцэрлэг

8,712.900

3,970.000

 

4,742.900

2

3 дугаар цэцэрлэг

6,980.050

6,321.000

659.050

 

3

4 дүгээр цэцэрлэг

8,178.125

3,669.060

4,509.065

 

4

5 дугаар цэцэрлэг

8,076.000

3,943.000

4,33.000

 

5

6 дугаар цэцэрлэг

4,159.490

   

4,159.490

6

7 дугаар цэцэрлэг

2,654.000

 

1,004.000

1,650.000

7

8 дугаар цэцэрлэг

2,032.000

835.000

1,197.000

 

8

10 дугаар цэцэрлэг

21,417.350

13,200.000

8,217.350

 

9

11 дүгээр цэцэрлэг

2,945.000

 

2,945.000

 

10

12 дугаар цэцэрлэг

5,518.200

3,500.000

1,387.900

630.300

11

13 дугаар цэцэрлэг

11,077.500

10,559.500

518.000

 

12

15 дугаар цэцэрлэг

20,070.000

20,070.000

   

13

18 дугаар цэцэрлэг

6,802.750

3,542.000

2,900.750

360.000

14

21 дүгээр цэцэрлэг

3,006.700

1,206.000

1,541.700

259.000

15

22 дугаар цэцэрлэг

12,804.450

2,720.000

10,084.450

 

16

24 дүгээр цэцэрлэг

8,386.600

235.000

8,151.600

 
 

Нийт дүн

132,821.115

73,770.560

47,248.865

11,801.690

Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 тушаалын хавсралтаар баталсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баримтлалгүйгээр нийтийг хамарсан тэгшитгэсэн байдлаар хандив авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Тус аймгийн зарим сургуулийн захирал, нягтлан бодогч нар нь 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэх зөрчлийг гаргасан байна. 

Дархан-Уул аймгийн боловсролын салбарт гарч буй зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, цаашид холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллах, удирдах албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах өмнө өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг бодитоор сайжруулах тодорхой арга хэмжээнүүд авч ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргад албан шаардлага хүргүүлэхээр тогтов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймаг болон Шарынгол суманд ажиллаж шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх чиглэлээр “Зөвлөмж” боловсруулан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлж, тус аймгийн боловсролын салбарт гарч байгаа хүний нөөц, томилгооны асуудалд онцгойлон анхаарах, 2016-2018 онд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд халаа, сэлгээ ихтэй, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилж байгаа, үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар өмнө нь зөвлөмж өгч байсан юм.


Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагууд хууль зөрчсөөр байна  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй