Шууд Chart

МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

2019-04-19 11:12:38

“Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор МҮОНРТ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүний Сонгон шалгаруулалтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад:

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Санхүүч, Эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй хүн оролцоно. “Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн шаардлагын дагуу дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

-  Улс төрийн албан тушаалтан
-  Төрийн жинхэнэ албан хаагч
-  Улс төрийн намын удирдах албан тушаалтан
- Бусад хэвлэл, мэдээллийн байгууллага, радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн тэдгээрт хөрөнгө оруулалт хийсэн, эсвэл МҮОНРТ-ийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох эдгээд

Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

- Анкет /биеийн байцаалт/
- Дээд боловсрол, Эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар
- Одоо ажиллаж байгаа байгууллага болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Нэр дэвшигчийн зүгээс МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлт өргөдөл

Нэр дэвшигч материалаа 2019 оны  4 дүгээр сарын 19 -өөс  4 дүгээр сарын  26-ныг дуустал МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ үү.

Хаяг: МҮОНРТ-ийн төв байр, Үндэсний зөвлөлийн ажлын алба.
Холбоо барих утас: 11-364719, 99057286
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл


МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй