Шууд Chart

Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа

2019-04-19 11:18:30

Казахстаны "алтан гургалдай" Димаш Кудайбергений "Любовь уставших лебедей" дуу шинэ клиптэй болжээ. Казахстаны залуу дуучин, хөгжимчин, дуу зохиогч тэрбээр шинэ клипээ хосоороо нисдэг ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос сэдэвлэжээ. 

"Любовь уставших лебедей" дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг хөгжмийн зохиолч Игорь Крутой хийсэн байна. Энэ дууг Игорь Крутой хэдэн жилийн өмнө зохиосон ч Димаш Кудайберген өнгөрсөн жил Кремльд болсон хүндэтгэлийн тоглолт дээр дуулсан юм. Хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлтэйгээр дуулсан энэхүү уран бүтээл тухайн үед фэнүүдэд нь ихэд таалагдсан төдийгүй "Любовь уставших лебедей" дууг "дахин амьдруулсан" гэж болно.   

"Любовь уставших лебедей" дууны клипийг Украины найруулагч Алан Бадоев гардан бүтээсэн байна. Клипний зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд нийт 70 гаруй уран бүтээлч оролцжээ.


Димаш Кудайбергений шинэ клип цацагдлаа   
Үзсэн: 2932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-14 12:04
Ганц дуугаар дүгнэх хэрэггүй ээ. Бусад дууг нь сонсоод үзээрэй. Маш сайн дуучин, дандаа амьдаар дуулдаг, хэзээ ч ам барьдаггүй. "Дайдидау","Опера-2", "Адажио", "Любовь похожая на сон", "Варто чi ни","Show must go on" гээд маш олон дууг дуулсан, өвөрмөц хэв маягтай дуучин. Ер нь бол дуурийн дуучин хүн юм билээ.
unen [127.0.0.xxx] 2019-04-22 09:14
urlag oilgohgui medehgvi baij soyolgvi buduuleg yum bichij yadag bna aa delkhoogeer neg bichirch sonsoj bhad
Зочин [127.0.0.xxx] 2019-04-21 02:48
gaihaltai
Зочин [127.0.0.xxx] 2019-04-21 02:13
wow 5 aktav
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 21:33
gongonoson hooloitoi yum be.. er hun baij, elegdchihmeer sda yu
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 19:18
Neg tiim az jargalgui suudertei taliin hun yumuudaa.
Зочин [127.0.0.xxx] 2019-04-20 16:14
Юун гайхамшиг байгаа манай нийтийн дууныхан шиг гунигтай.
Гэрэл [127.0.0.xxx] 2019-04-20 07:45
Өвөрмонголын Тэнгэртэй Хятадад дуулсан залуу мөнүү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-19 17:57
Гайхамшиг
иргэн [127.0.0.xxx] 2019-04-19 17:16
Ёстой гайхамшиг дуучин гэж ийм хүнийг л хэлдэг байх

Бидэнтэй нэгдээрэй