Шууд Chart

Хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурав

2019-04-19 11:45:35

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Энхбаатар, Эрдэнэцагаан суман дах Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч, дэслэгч М.Дамба нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн голын Ой шугуй, тал нутгийн гал сэргийлэхийг жолоодох төвөөс зохион байгуулсан “Хил орчмын ой, хээрийн түймрийг унтраах, түймэртэй тэмцэх хамтын ажиллагааны хуралдаан”-д оролцлоо.

Энэ үеэр талууд “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Мөн хуралдаанаар хилийн бүс нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах, түймэр гарсан үед мэдээ, мэдээллийг богино хугацаанд харилцан дамжуулах, шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар хоёр улсын хил нэвтэрч хамтран унтраах талаар хэлэлцэж, тохиролцлоо гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурав  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй